Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ирэх онд гурван сум "Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө"-тэй болно

Энэ жил Ховд аймгийн Буянт, Дарви, Чандмань, Мөст, Цэцэг, Булган сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний бодлогын баримт бичиг болох "Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө"-г хийсэн байна. “Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө” гэж тухайн сумын нутаг дэвсгэрийн газар ашиглалт, байгалийн нөөц, нөхцөлийн онцлогийг бүрэн тодорхойлсны үндсэн дээр нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлогыг дэмжсэн, иргэд, олон нийтийн оролцоо, тэдний санал санаачилга, орон нутагтаа баялаг бүтээх боломжийг бүрдүүлсэн цогц үйл ажиллагаа бүхий дунд хугацааны төлөвлөгөөг хэлнэ. Энэ нь тухайн сумын газар нутгийг бүрэн хамардаг. 

Баримтлах зарчим гэвэлиргэдийн аюулгүй орчинд, сайн сайхан амьдрах нөхцлийг хангах, иргэд, олон нийтийн оролцоотой, хэрэгжихүйц байх,байгаль орчинд ээлтэй, үр ашигтай,орон нутгийн болон хувь хүний өрсөлдөх чадварыг дэмжсэн, ил тод нээлттэй, хяналт, үнэлгээ хийх боломжтой байхюм. Харин хугацааны хувьд 5-7 жил байдаг аж.
Ирэх 2022 онд аймгийн хэмжээнд дахин гурван сумыг "Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө"-тэй болгохоор төлөвлөн ажиллаж байнагэж Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас мэдээллээ. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ