Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Урлагийн наадамд “Дуурсах алдартай Мөнххаан” тоглолт тэргүүлэв


“Сүхбаатар-80” урлагийн наадмын шилдгүүд тодорлоо. 13 сумын 450 гаруй ардын авьяастан оролцсон тус наадмын тэргүүн байрт Мөнххаан сумын “Дуурсах алдартай Мөнххаан” тоглолт шалгарч, зургаан сая төгрөгөөр шагнуулав. Тус тоглолтыг Хэнтий аймгийн Хан Хэнтий чуулгын хөгжмийн найруулагч, СТА Ц.Дугар найруулжээ. Тоглолтод 35 уран бүтээлч, арын албанд 15 хүн гээд нийт 50 гаруй хүний хүч хөдөлмөр шингэсэн. Мөн нутгийн удирдлагууд, иргэд маш ихээр дэмжиж, хамтран ажиллаж бидэнд үргэлж урам зориг өгч байсанд талархал илэрхийлмээр байна. Манай тоглолтын хувьд бүх үзүүлбэрүүд нутгийн уран бүтээл дээр тулгаарласнаараа онцлог. Мөн ирэх жил манай сумын 100 жилийн ой болно. Үүнд зориулсан ч гэж хэлж болно. Бид 2017 онд "Дэлхийд ганцхан Мөнххаан" тоглолтоороо тэргүүлж байсан бол энэ удаа амжилтаа бататгаж, хошой тэргүүн байрын шагналтан боллоо гэж Мөнххаан сумын Соёлын төвийн эрхлэгч Л.Сарангоо хэллээ. Урлагийн наадмын дэд байрт Түмэнцогтсумын“Дэлгэр зуны аялгуу”, гутгаар байрт Баруун-Урт сумын “Ус эв нэгдэл өв соёл” тоглолт тус тус шалгарсан юм.

Түмэнцогт сумын ЗДТГ-ын дарга Ч.Саруултуяа ярихдаа, Түмэнцогт сумын тоглолтын хувьд ур чадвараас гадна бид үзүүлбэр бүрийн хувцаслалтад онцгой анхаарсан. Уран бүтээлчдийн маань өмссөн хувцасны загвар, энгэр, малгайны хийц, зүүлт чимэглэл гээд бүгд Сүхбаатар аймгийн угсаатны өв соёл байсан. Өөр угсаатны хувцас хэрэглэл огт ашиглаагүй. Удирдамжаа барьсан басхүү судалсан. Бид бүх хувцас хэрэглэлийг шинээр хийсэн. Хувцасны зургийг сургуулийн технологийн багш зурж, сумын оёдолчид маань цаг наргүй ажиллаж урласан. Гоёл чимэглэлийг сургуулийн технологийн багш, зургийн багш нар хамтран урласан. Урлагийн малгай 50, хувцас 55, гоёл чимэглэл 28 ширхгийг яг өөрсдийн гараар хийсэн. Мөн өв соёл үзүүлбэрийн ууц, идээг соёлын үйл ажиллагаанд цаашид ашиглах зориулалтаар уран гарт багш, урлаач нар маань хөдөлмөрөө шингээж бүтээсэн байдаг. Мэдээж алдаа оноо байж болох ч сум орон нутгаараа хичээсэн гэв.

Ямартай ч хоёр өдрийн турш амжилттай үргэлжилж, иргэдийг дуу хуурт цэнгүүлсэн тус наадам эхлэхээс дуусах хүртэл үзэгчийн хөлд дарагдан, халуун алга ташилт, ширүүн өрсөлдөөн дунд өрнөсөн юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд иргэд ийм төрлийн урлаг соёлын үйл ажиллагаагаар дутагдаж байсан нь илхэн харагдаж, тэр хэрээрээ оролцогчид маш их ач холбогдол өгсөн, сум бүрийн тоглолтын үзүүлбэрүүдийн сонголт онцгой, найруулга, уран бүтээлчид чанаржсан байна гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.















скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ