Өвөрхангай аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан аймгийн Засаг даргын ивээл дор "Үзэсгэлэнт Өвөрхангайн авьяас-2021" залуучуудын урлагийн анхдугаар наадмыг цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.
Цар тахлын үед цахим орчинд эерэг уур амьсгал бий болгох, өв соёлоо сурталчлах зорилготой тус наадмыг урлаг болон урлалын 12 төрлөөр зохион байгуулсан бөгөөд18-40 насны 300 гаруй оролцогч 302 медиа контентыг бэлтгэн оролцож, 250 гаруй мянган үзэгчид хүргэсэн байна.
Цахим урлагийн наадам оролцсон сумдаас тэргүүн байрт Хужирт, дэд байрт Хархорин, гутгаар байрт Баруунбаян-Улаан, тусгай байрт Бат-Өлзий сум тус тус шалгарсан бол уран бүтээлчдээс Тарагт сумын иргэн Д.Батсүрэн тэргүүн байр, Хархорин сумын иргэн Л.Цээпилмаа дэд байр, Арвайхээр сумын иргэн Ч.Оюунчимэг гутгаар байр, Хужирт сумын иргэн Н.Цэрэннадмид тусгай байрт шалгарчээ.
Өвөрхангай аймгийг 2021-2024 онд хөгжүүлэхтаванжилийнүндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ард түмний үлдээсэн биет бус өвийг сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилтыг тусгасны дагуу дээрх үйл ажиллагааг зохион байгуулаад байна.