Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын малчнаас халдвар илэрлээ. Тэрбээр бие нь өвдөж, Улаанбаатар хотод эмчлүүлэхээр ирэхдээ PCR шинжилгээ өгч, хариу нь эерэг гарсан байна. Тухайн иргэнийг эмчилж байсан эмчээс мөн халдвар илэрсэн байна. Тиймээс Сүхбаатар аймгийн онцгой комисс хуралдаж, Мөнххаан суманд хатуу хөл хорио тогтоож Улаан түвшинд шилжүүлэв. Тухайн сумаас гарах орох хөдөлгөөнийг хааж, сургууль цэцэрлэг, хоол цайны газар, бар ресторан, спорт заал соёлын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаалаа. Мөн Баруун-Урт, Уулбаян, Баруун-Урт сумыг улбар шар түвшинд шилжүүлэв. Ойрын болон дам хавьтлуудыг тогтоох ажил үргэлжилж байна.
В.Бат