2 сарын 23-ны өдөр Увс аймгийн Малчин сумаас Улаанбаатар хотод очсон иргэнээс 02.28-ны өдөр ковид19 илэрсэн бөгөөд түүний ойрын хавьтал 02.28-ны өдөр Улаангомд ирээд тусгаарлагдсан байсантай холбогдуулан УБ хотод илэрсэн иргэний ойрын хавьтлуудыг тодорхойлжээ.
Улмаар шинжилгээ авах хүртэл Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумуудын орж гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна.
Мөн 2021 оны 3 сарын 3 өдрийн 23:00 цаг хүртэл Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь суманд цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоожээ.