Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Увс аймгийн ихэнх нутгаар цас орлоо

Өнгөрсөн шөнө Увс аймгийн ихэнх нутгаар цас орж хоносон байна. Тодруулбал Улаангом, Түргэн, Малчин, Зүүнговь, Хяргас, Баруунтуруун, Сагил, Цагаанхайрхан, Тэс, Завхан, Давст, Өмнөговь, Өндөрхангай, Наранбулаг, Зүүнхангай, Өлгий суманд 0.0-3,7 мм-ийн цас оржээ. Харин Бөхмөрөн, Өлгий суманд цас ороогүй байна. 

Цасны зузааны хувьд Давст 13 см,  Баруунтуруун, Сагил, Түргэн 10 см, Улаангом, Тэс суманд 9 см, харин Зүүнговь, Малчин, Хяргас, Зүүнхангай, Өндөрхангай, Завхан, Цагаанхайрхан, Наранбулаг суманд 0.5-6 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.

Салхины хурд ихэнх нутгаар 1-7 м/с байсан бол Өндөрхангай, Ховд, Өмнөговь, Бөхмөрөн, Өлгий суманд 10-19 м/с хүрч ширүүссэн байна.                                                                                                            

Нийт нутгаар өдөртөө 12-27 хэм, шөнөдөө 27-36 хэм хүйтэн хоносон байна.                                

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ