Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Чингэлтэй дүүргийн албан хаагчаас коронавирус илэрсэн тул цагдаагийн 250 хүнээс шинжилгээ авч эхэллээ

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст ажилладаг цагдаагийн албан хаагчаас халдвар илэрчээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Уг албан хаагчийн гэр бүлийн хүн халдвартай байсан учраас халдвар авсан байна. Ойрын хавьтал гэж энэ сарын 21-нд тусгаарлагдаад байсан. Тиймээс тухайн өдөр хоёрдагч хавьтал болох Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн албан хаагчдыг шинжилгээнд хамруулсан. Тухайн үед коронавирусийн халдвар илрээгүй. Харин хариу нь өчигдөр батлагдсан. Тиймээс ойрын хавьтлын 14 хүнийг тусгаарласан.
Мөн цагдаагийн байгууллагыг өргөтгөсөн байдлаар буюу 250 хүнийг өнгөрсөн шөнөөс авч эхлээд байна" гэлээ. 
Сануулахад, Тухайн холбооны инженер мэргэжилтэй алба хаагчийн БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ар гэрийн хүнээс нь коронавирус илэрсэн байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ