Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төсөл”-ийн Удирдах зөвлөлийн хурал болов


“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төсөл”-ийн удирдах зөвлөлийн хурлыг Баян-Өлгий аймагт зохион байгууллаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол дахь Норвегийн тусламжийн байгууллага хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төсөл”-ийг Баян-Өлгий, Ховд аймагт 2020 оноос хэрэгжүүлж байгаа.
2024 он хүртэл үргэлжлэх уг төслийн хүрээнд дээрх аймгуудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хангах, хөгжлийг дэмжих чиглэлээр төрөөс баримталж буй бодлогыг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Удирдах зөвлөлийн хурлаар төслийн 2021 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлантай танилцан, 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ