Ховд аймгийн Булган суманд хамгийн олон үхэр тоолуулсан малчин Цэвгээгийн Баатаржав энэ жил"Алтан тугал”шагналын эзэн боллоо. Тодруулбал, МҮОНРТ, ХХААХҮЯ хамтран 44 дэх жилдээ шалгаруулж байгаа “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналыг Ховд аймгаас таван малчин гардан авсаны нэг нь Булган сумын Алагтолгой багийн малчин Ц.Баатаржавын гэр бүл юм.
Эднийх үхэр сүргийг түлхүү өсгөн үржүүлж, төл малаа бүрэн бойжуулсан амжилтаар “Алтан тугал”шагналын эзэн болжээ.
Ц.Баатаржавынх 1300 гаруй толгой малтай. Үүний 300 гаруй нь бод. Булган сумандаа хамгийн олон үхэртэй малчин. Сүүлийн жилүүдийн үзүүлэлтээс харахад, жил бүр 50-60 үхэр төллөж,төл малаа 100 хувь бойжуулахын зэрэгцээ өдөрт 100-аад литр сүү сааж, боловсруулдаг байна.