Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Малчин А.Баатархуягийнх жилд 600-700 км замыг туулан нүүдэл хийдэг

Энэ жил Ховд аймгийн хэмжээнд 60 гаруй малчин шинэээр “Аймгийн аварга малчин” цол хүртсэн. Үүнээс дөрвөн малчин Булган сумаас тодорчээ. Мөн Ховд аймгийн 9 малчин өрх энэ жил "Монгол Улсын аварга малчин"-аар шалгарч, шагналаа гардан авсан. Тэдний нэг бол Булган сумын Алагтолгой багийн малчин А.Баатархуяг, гэргий Х.Отгонбаяр нар юм. 

Улсын аварга малчин А.Баатархуягийнх 2000 орчим толгой малтай. Эднийх өвөлжөө болон зусланд гарахдаа нэг талдаа 150 км замыг туулдаг. Жилд дунджаар 600-700 километрийн отор нүүдэл хийж байгаа аж.  

“Мал сүргээ өсгөж тоог нь нэмэгдүүлэхээс илүү сүүлийн жилүүдэд чанаржуулах асуудалд түлхүү анхаарч байна. Бэлчээр ус, ургамлын соргогийг даган отор нүүдэл их хийж байвал мал сүрэг өснө, тарга тэвээрэг ч сайн авна” гэж малчин А.Баатархуяг ярив. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ