Ховд аймгийн Цэцэг сум 300 орчим малчин өрх, 169 гаруй толгой малтай. Харин Цэцэг сумын Баян-Овоо баг 176 өрх, 706 хүн амтай.
Тус багийн малчин өрхүүд уулын бүс нутаг, тэр дундаа Мянган угалзатын нуруу, Хөх бэлчир, Нүцгэн, Агуйт, Хөндий, Өлзийт, Дайргат, Шивэрт, Ембүү зэрэг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт мал маллаж байна.
Баян-Овоо багаас улсын аварга малчин нэг, аймгийн Хошой аварга малчин хоёр тодорч байжээ. Тэгвэл энэ жилБаян-Овоо багийн малчин Х.Хүдэрбатын гэр бүлшинээр“АймгийнХошой аварга малчинөрх” цол хүртэж, шагналаа гардан авлаа.
Баян-Овоо багийн малчин Х.Хүдэрбат,гэргийА.Сонинбаяр нар 25 жил мал маллажбайна.Тэд 2000 онд“Сумын аварга малчин”, 2016 онд “Аймгийн аварга малчин” цол хүртсэн.
Улмаар энэ жил 1300орчиммал тоолуулж, “Аймгийн хошой аварга малчин”өрхөөр шалгарсан тул Ховдаймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын баг шагналыг нь гардуулан өгч,баяр хүргэжээ.
АймгийнХошой аварга малчин Х.Хүдэрбат хэлэхдээ:“Бид анхөрх тусгаарлахад хадам аав, ээжмаань67 толгой мал өгсөн. Мал маллахдаа өвс, ургамал сайтай нутгаар отор нүүдэл хийж байна. Малынхаа үүлдэр угсааг сайжруулахын тулд алтайн улаан ямаа болон Дорнод аймгийн илүү нугаламтай хуц авч, мал сүрэгтээ нийлүүлдэг”гэв.
ХаринА.Сонинбаяр бол үе дамжсан малчин эмэгтэй. Бага наснаасаа эцэг эхийн хамтаар нэгдлийн мал маллаж, тэднийхээтуршлагаас суралцсан хэмээлээ.
Л.Галбадрах:22 дахь жилдээ мал маллаж байна
Энэ жилЦэцэг сумын Баян-Овообагийн малчинЛ.Галбадрахын гэр бүл “Аймгийн аварга малчин өрх”-өөр шалгарч, шагналаа гардан авлаа.
Цэцэг сумын Баян-Овоо багийн малчин Л.Галбадрах, гэргий Ц.Мөнхцэцэг нар 1999 онд өрх тусгаарлахдаа 170 малтай байжээ. Тэр цаг үеэс эхлэн байгаль цаг агаарын төлөв, бэлчээрийн даац, усан хангамжид тохируулан жилийн дөрвөн улиралд отор нүүдэл хийж, мал сүргээ таван төрлөөр өсгөж байна.
Эднийх 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 1200 толгой мал тоолуулж, “Аймгийн аварга малчин”-аар шалгарсан тул ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын баг, тэдний шагналыг гардуулан өгч, баяр хүргэлээ.
Энэ үеэр малчин Ц.Мөнхцэцэг “Мал дагавал ам тосдоно” гэх үгийг үргэлж санаж явдаг.
Малчин Ж.Лхагвадорж ямаан сүргийг түлхүү өсгөж байна
Цэцэг сумын Хажинга багийн малчин Ж.Лхагвадорж наймдугаар ангиа төгсөөд илгээлтээр малчинболжээ. Улмаар 1985 онд гэргий Д.Энхмаатай өрх тусгаарлаж, 30гаруй жил мал маллаж байна.
Тэрбээр 2012 онд “Сумын аварга малчин”-аар шалгарч байсан.Тэгвэлэнэ жил гэр бүлийн хамтын хүч, хөдөлмөр зүтгэлээ орон нутагтаа дахин үнэлүүлж,“Аймгийн аварга малчинөрх”-өөр шалгарч, шагналаа гардан авав.
Эднийх 850 гаруй толгой малтай.Мал сүргээ таван төрөл дээр нь өсгөхийн зэрэгцээ ямаан сүргийг түлхүү үржүүлж, энэ хавар 500 гаруй төл авчээ.
Мөн2-3 айлыг малжуулж, залуу гэр бүлд мал маллах арга туршлагаасаа хуваалцаж байна.
Ховд аймгийн Цэцэг сумын Хажинга багийн тухайд144 өрх, 500 гаруй хүн амтай. Тэмээ болон ямаан сүргийн тоо толгойгоор аймагтаа тэргүүлдэг баг юм. Хажинга багийн малчид2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 36 мянган толгой мал тоолуулж, төл малаа 70-80 хувьтайбойжуулжээ.
Тус багийн малчид Сутай хайрхан уулын бүс нутаг,Хажингын нуруугаар нутаглаж байна.Хажингабагаас “Улсын аварга малчин”-аар А.Амархүү,Н.Нохойхүүнар шалгарч байжээ. Түүнчлэн“Мөнгөн ботгоны эзэн” гэх шагналыг малчин А.Амархүүхүртэж байв. Мөнтус багаас аймгийнХошой аварга малчин хоёр тодорч байжээ.
МалчинЖ.Лхагвадоржийн гэр бүл энэ жил Хажинга багийнхаа11 дэх “Аймгийн аварга малчинөрх” болж байна.
МалчинС.Хүрэлбаатарынх энэ жил 300 гаруй төл бойжуулжээ
Ховд аймгийнЦэцэг сумын Баянгол багийн малчин С.Хүрэлбаатар наймдугаар анги төгсөөд малчин болж, эцэг эхтэйгээ хамтран мал маллаж байв. Улмаар 1992 онд гэргий Д.Баяр-Угтахтай өрх тусгаарлан, 30 орчим жил мал маллаж байна.
Эднийхөдгөө “Барлагийн ам”гэх газар нутаглаж байгаа бөгөөдэнэ жил300 гаруй төл мал бойжуулжээ.
МалчинС.Хүрэлбаатар2017 онд “Сумын аварга малчин” болжбайсан бол энэ жил амжилтаа ахиулж“Аймгийн аварга малчин”цол хүртлээ.
Цэцэг сумын Баянгол баг 130 өрх, 500 гаруй хүн амтай. Малчид нь өндөр уулын бүсээр нутаглаж байна.Тус багийн малчид2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 65 мянгантолгоймал тоолуулжээ.
МалчинС.Хүрэлбаатарын гэр бүлБаянголбагийнхаа ес дэх “Аймгийн аварга малчин өрх” гэдгээрээ онцлогтой.