Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нийгмийн салбар байгууллагуудын ажлын уялдаа холбоог бэхжүүлж байна



Ховд аймгийн нийгмийн салбарт 10 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Иймээс тус салбар байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох зорилго бүхий уулзалтыг шат дараатай зохион байгуулж байна. Энэ удаа нийгмийн салбар байгууллагуудын удирдах ажилтан, холбогдох мэргэжилтнүүд Ховд аймаг дахь Хөгжил политехник коллеж дээр ажиллалаа.
Энэ үеэр гагнуур, барилгын өрөг угсрагч, бетон арматур зэрэг дадлагын газрууд, хүлэмжийн аж ахуй болон бусад үйл ажиллагаа, сургалтын орчинтой газар дээр нь танилцлаа.
Мөн тус сургуулийн зорилго, зорилт, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, хамтын ажиллагааны талаар талууд санал бодлоо солилцсон байна.
Сүүлийн жилүүдэд Хөгжил политехник коллежийн оюутнуудын суралцах орчин сайжирч, танхимын болон дадлагын сургалтын чанарт ахиц дэвшил гарч байгааг энэ үеэралбаныханонцоллоо.
Цаашид орон нутгийнхаа нийгмийн салбарын бусад байгууллагуудын үйл ажиллагаатай тодорхой хуваарийн дагуу үргэлжлүүлэн танилцаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлд талууд хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөсөн байна.Ингэснээр нийгмийн салбар байгууллагуудын ажлын уялдаа холбоо бэхжинэ гэж албаныхан үзэж байна. 


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ