Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ажил олгогчидтой уулзалт хийв



Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв хамтран ажил олгогчидтой уулзалт хийлээ. Тус уулзалт нь МСҮТ-ийн төгсөгчдийн ажлын байранд зуучлах, ажил олгогчдод мэдээлэл өгөх зорилготой аж.
Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас төгсөгчдийг ажлын байртай болгох ажлын хүрээнд сүүлийн зургаан жилд 33 иргэнд  110 сая төгрөгийн санхүүгийн болон тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлжээ. Мөн 28 төгсөгчид буцаан төлөх нөхцөлөөр 81 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон байна.
"Өнгөрсөн сард МСҮТ-ийн удирдлагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байгаа. Тус санамж бичгийн дагуу төгсөгчдийг аж ахуйн нэгжүүдэд ажлын байранд зуучлах, төсөл хөтөлбөрөөр дэмжих зэргээр хамтран ажиллах юм. Мөн өнөөдөр ажил олгогч эзэдтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Уг уулзалт нь МСҮТ-ийн төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлд ороход нь дэмжлэг үзүүлэх, ажилтай болгох зорилготой. 2015 оноос хойш тухайн сургуулийн 616 төгсөгчийг мэргэжил олгох сургалт, төсөл хөтөлбөрт хамруулах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээнүүдийг үзүүлээд байна" гэж аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга А.Галия хэллээ. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ