Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх "Оролцоо" төсөлд 120 хүнийг хамруулна


Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 58 дугаар тогтоолоор “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төсөл” хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Тухайн ажлын хүрээнд залуучуудад эрүүл, эртэч, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзэл төлөвшүүлэх, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөрт бэлтгэж, ажилтай, орлоготой болгох зорилготой “Оролцоо” төслийн бүртгэл энэ сарын 16-ны өдрөөс эхэлж байна.
Бүртгэл энэ сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд төсөлд хамрагдах хүсэлтэй залуучууд www.e-mongolia.mn цахим хуудсаар бүртгүүлнэ. Сонирхсон хүмүүс www.e-mongolia.mn  төрийн үйлчилгээний цахим хуудсанд өөрийн нэр дээрх гар утасны дугаар болон интернет банкны эрхээрээ нэвтэрч ороод “ОРОЛЦОО” төсөл гэсэн цэсэн дээр дарснаар бүртгэлийн асуултууд гарч ирэх аж.
Төсөлд 18-34 насны, сүүлийн 3 сар ажил, хөдөлмөр эрхлээгүй, их дээд сургууль болон мэргэжлийн боловсролын байгууллагад суралцдаггүй, ажилтай, орлоготой болж ирээдүйгээ өөрчлөх хүсэлтэй иргэдийг хамруулна.
"Цахим хуудсаар бүртгүүлсэн иргэдийг энэ сарын 23-28-ны өдрүүдэд ярилцлага хийх замаар сонгон шалгаруулна. Нийтдээ 120 хүний хуваарь ирсэн байгаа. Сонгон шалгаруулалтад тэнцсэн залуучуудтай гэрээ байгуулж Улаанбаатар хотод 14 хоногийн сургалтад хамруулна. Сургалтад бүрэн хамрагдаж, гэрчилгээ авсан иргэдэд 500 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно.  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь сургалтад хамрагдсан иргэдийг уридчилан авсан ажлын байранд хөдөлмөрт бэлтгэх, холбон зуучлах ажлыг зохион байгуулна. Энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төслөөс төлөх юм. Ажлын байрны дадлага дууссаны дараа дахин 500 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно" гэдгийг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний мэргэжилтэн М.Ботагөз хэллээ.  
Дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй хүмүүс 95424399 лавлах утасаар холбогдох боломжтой ажээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ