Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Дасгал хөдөлгөөн - Бидний эрүүл амьдрал" цахим уралдаан зарлалаа



Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас “Дасгал хөдөлгөөн - Бидний эрүүл амьдрал" цахим уралдаан зарлалаа. “Эерэг хандлага бидний дархлаа” үйл ажиллагааны хүрээнд цахим орчинд олон нийтэд эерэг хандлагыг түгээх, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, гэр бүлдээ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжих, эрүүл амьдралын хэв маяг дадал зуршилд уриалах зорилготой. Уг уралдаанд Өмнөговь аймгийн бүх гэр бүл оролцоход нээлттэй. Энэ сарын 23-ны өдрөөс 29-ний өдрийг дуустал 7 хоногийн хугацаанд уралдааныг зохион байгуулах юм. Оролцогчид гэр бүлийн бүх гишүүний оролцоотой (аав, ээж, хүүхдүүд, эмээ, өвөө гэх мэт) дасгал хөдөлгөөн хийж буй бичлэгээ хийнэ, бичлэг 5 минутаас хэтрэхгүй хугацаатай байх юм. Өмнөговь аймаг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар гэсэн цахим хуудсыг дагах бөгөөд info@omnogovi.hudulmur-halamj.gov.mn и-майл хаягаар бичлэгээ ирүүлэх юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ