Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ховд аймаг “Ажил мэргэжлийн төв”-тэй боллоо


Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэд “Ажил мэргэжлийн төв” байгуулжээ. Тодруулбал, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын байранд “Ажил мэргэжлийн төв” байгуулж, аравдугаар сарын 29-нд ашиглалтад хүлээн авсан байна.
Тус байгууллагаэнэ жил хэд хэдэн компани, аж ахуйн нэгжтэй хамтранажиллаж, нийт 125 сая төгрөгийн санхүүжилт бүхий их засварын ажил хийсэн. Улмаар иргэдэд үйлчлэх өрөө, сургалтын танхим, ганцаарчилсан зөвлөгөө өгөх өрөөг тохижуулан, техник хэрэгслээр хангасан аж. 
Үүний үр дүнд ажилд зуучлах, ажил хайгч нарт мэдээлэл зөвлөгөө өгөх, ажлын байрны зар түгээх зэрэг хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг иргэд, олон нийтэдшуурхайхүргэх боломж өргөжсөн байна. Мөн “Ажил мэргэжлийн төв”-дтөрийн албан хаагчид аятухтай ажиллах нөхцөл бүрдүүлж байгаагаараа онцлогтой.  
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ