Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шалгарсан захидлуудыг аймгийн ИТХ-ын цахим хуудсаар олон нийтэд сурталчлан нийтэлжээ


Монгол Улсын шинэ Үндсэн хууль баталсны 30 жилийн ойд зориулан Сэлэнгэ аймгийн ИТХ-аас “Талархлын захидал”-ын уралдааныг зохион байгуулсан. Энэхүү уралдааны үндсэн зорилго нь Үндсэн хуулийг боловсруулж, хэлэлцэн баталсан АИХ-ын Депутат, Улсын бага хурлын гишүүд, уг ажилд оролцсон Ажлын хэсэг, зохион байгуулах комисс, эрдэмтэд, судлаачдад хүндэтгэл үзүүлэх, мөн талархал илэрхийлэх, тэдний үйл хэргийг сурталчлахад чиглэгдсэн юм.

Энэ сарын 4-10-ны өдрийг хүртэл хугацаанд цахимаар болон цаасаар хүлээн авсан энэхүү уралдаанд нийт 15 иргэн захидал ирүүлжээ. Уралдаанд ирүүлсэн захидлуудын үгийн тоо, зөв бичих, найруулан бичих чадвар (утга найруулга, үгийн оновчтой сонголт, үг давтсан эсэх), захидлын шалгуурт нийцсэн байдал (эхлэл, гол, төгсгөл хэсэг, хэнд хандсан нь тодорхой байх, талархал илэрхийлсэн байх) зэргийг нь харгалзан зохион байгуулах Ажлын хэсэг үнэлж дүгнэсэн байна. Иргэд Үндсэн хуулийн талаар зохих ойлголттой, захидал бичих, уралдаанд оролцох хүсэл эрмэлзэлтэй оролцож байгаа нь сайшаалтай боловч хэнд хандсан нь тодорхойгүй, эхлэл, төгсгөлгүй, зөв бичих дүрмийн алдаатай, нэг үгийг олон давтсан дутагдлууд байлаагэж зохион байгуулагчдын зүгээс хэлж байна. Ингээд Талархлын захидлын уралдааны тэргүүн байрт Сүхбаатар сумын 7-р багийн иргэн Г.Дөлгөөн, дэд байрт Сүхбаатар сумын 2-р багийн иргэн Б.Болорзул, гутгаар байрт Мандал сумын 6-р багийн иргэн Э.Бадмаараг нар шалгарсан байна.
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах боломжгүй учраас эхний 3 байранд шалгарсан захидлуудыг аймгийн ИТХ-ын цахим хуудсаар олон нийтэд сурталчлан нийтэлжээ.



скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ