Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Сайжруулсан түлшээ хураалгаж, торгуулсан 70 настай эгч минь гал алдаж, айдастай сууна"


Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт амьдардаг 70 настай иргэнийг сайжруулсан түлш түлэхийг завдсан шалтгаанаар 100.000 төгрөгөөр торгож, түлшийг хураан авчээ.
Тодруулбал, энэ сарын 3-ны өдөр нийслэлийн нутаг дэвсгэрээс Баянзүрх дүүргийн Хонхорын постоор шахмал түлш нэвтрүүлэхийг завдсан иргэний түлшийг хураан авч, 100,000 төгрөгөөр торгосон байна. Тухайн иргэний төрсөн дүү Ч.Наранцэцэгээс тодруулахад:
  • "Эгч рүүгээ утсаар ярихад Хонхорын постон дээр шахмал түлшээ хураалгаад, 100,000 төгрөгөөр торгуулчихлаа гэж хэлсэн. Эгч минь 70 настай, тэтгэвэрт байдаг. Гурван настай зээ охинтойгоо хамтдаа амьдардаг. Сард 300,000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Налайхад нэг шуудай түүхий нүүрс 7000 орчим төгрөгийн үнэтэй. Тиймээс түлшээ авч чадахгүйд хүрч гал алдаад байсан юм. Тэгээд хүүхдүүд нь хотоос хэдэн шуудай шахмал түлш дөхүүлж өгснийг Баянзүрх дүүргийн харъяа Хонхорын постон дээр хураагаад авчихсан юм билээ. Эгч минь настай хүн учир айдастай байгаа. Хороон дээрээ яваад очиход хаалганыхаа урд том ширээ таглаж тавьчхаад оруулахгүй байгаа гэсэн. Эгчээс минь болоод Налайхаар орж гарч байгаа бүх машин тэргийг шалгаад байгаа гэнэ. Айснаасаа болоод эгч минь хорооноосоо тусламж ч асууж чадахгүй гал алдаад сууж байна. Их загнаж зандарсан юм шиг байсан. Айгаад гарч чадахгүй байна гэсэн" гэв.
https://eguur.mn/285473/?fbclid=IwAR3svpebnfGI76rfU8K0I8aoJjl6fFauf7LJ5cN5fWhA1n_AY1Wphs6tNTY
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ