http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Увс аймгаас Улаанбаатар хотод ирж “Адуучин” тэмцээнд оролцон аварга болжээ


“Нүүдэлчин дэлхийн соёлын фестиваль” Улаанбаатар хотод болж өндөрлөв. Тус фестивалийн үеэр үндэсний спортын нэгэн төрөл болох "Адуучин" тэмцээн зохиосон бөгөөд 19 аймаг, есөн дүүргийн нийт 35 тамирчин өрсөлджээ. 
Тэмцээний тэргүүн байрт Увс аймгийн Өмнөговь сумын харьяат “Нүүдэлчин-2024” фестивалийн адуучин тэмцээний дэд байр, аймгийн аварга шалгаруулах тэмцээний хошой медальт, сумын хошой аварга, бүсийн тэмцээний хошой алтан медальт, адуучин Н.Баатарсүрэн шалгарав. Тэрбээр 1300 километрийн цаанаас тус фестивалийг зорин оролцсон нь энэ.
Харин дэд байрт Багануур дүүргийн адуучин, “Нүүдэлчин-2024” фестивалийн тэргүүн байр, зүүн бүсийн хүрэл, Багануур дүүргийн адуучин тэмцээний алт, мөнгөн медальт Б.Бямбасүрэн шалгарлаа.
Удаах байрт Ховд аймгийн Буянт сумын харьяат, аймгийн хошой аварга адуучин Б.Дөлбаяр, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, аймгийн аварга адуучин Э.Түвшинжаргал, тавдугаар байрт Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат, сумын аварга адуучин Ш.Цэрэнбат оров.
Энэ жилийн “Нүүдэлчин-2024” фестивалийн адуучин тэмцээнд түрүү булаалдсан хоёр адуучин өнгөрсөн жилийн тус тэмцээнд түрүү булаалдахад Б.Бямбасүрэн нь түрүүлж байсан бол Н.Баатарсүрэн энэ удаа даагаа нэхжээ. 
Адуучид уурга, ташуур шүүрэх, эмнэг булгиулах, морьтой уургалах, явган бугуйлдах гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдсөн бөгөөд тус тэмцээнд улсын аварга цолтой гурав, аймгийн аварга цолтой арав орчим адуучин өрсөлдсөн билээ.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ