Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сайжруулсан түлшний жин, чанарт өөрчлөлт оруулаагүйг мэдэгдлээ

 

Манай улс түүхий нүүрсний хэрэглээг халаад хоёр жил болж байна. Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд сайжруулсан шахмал түлшийг түлэх болсон. Хэрэглээнд хэдийнэ нэвтэрсэн шахмал түлшний хэмжээ, чанар эргэлзээтэй болсон гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд гарах болсонтой холбоотойгоор “Тавантолгой түлш” компаниас тайлбар хийлээ.

Сайжруулсан шахмал түлшний хувьд Ухаа худагийн угааж баяжуулсан илчлэг өндөртэй нүүрсийг, органик бүтээгдэхүүнээр барьцалдуулан үйлдвэрлэдэг бөгөөд Монгол Улсад мөрддөг стандартыг барьж хангаж ажилладаг гэдгийг хэлж байна. Харин савлагаа нь 25 кг бөгөөд жин багассан зүйл байхгүйг онцоллоо.Сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрт автоматаар савладаг бол хангамжийн баазуудад гараар савлаж, хяналтын нярав, чанар шалгагч нар өдөр тутамд хяналт тавин ажилладаг. Тиймээс түлшний жин, чанарт эргэлзэх шаардлагагүй гэдгийг “Тавантолгой түлш” ХХК-ийнхан хэлж байгаа юм.
 

 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ