http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дотоод гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга амжилт дүүрэн боллоо

“Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга өнөөдөр буюу 08-р сарын 09-ны өдрийн үдээс хойш ӨМӨЗО-ны Хянган аймгийн Хорчин баруун гарын дундад хошуунд өндөрлөж, дотоод гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга амжилт дүүрэн боллоо.         
Их Британи, Герман, Франц, Итали, Испани, Швейцар зэрэг 10 гаруй орны сошиал одод, мэргэжилтэн, эрдэмтэд, мөн Синьхуа агентлаг, Хятадын төв радио телевиз, Хятадын Ардын өдрийн сонин зэрэг төв хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 40 гаруй сэтгүүлчид Шилийнгол аймаг, Хянган аймгаар сурвалжилж, Өвөр Монголын экологийн тэргүүлэх чиглэл, ногоон хөгжил, хүн байгалийн эвсэг зохицонгуй зэрэгцэн оршиж буй ололт амжилт жич Өвөр Монголын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, аялал жуулчлал, үндэстэн ястны эв нэгдэл, хөгжил дэвшил, ард түмний амьжиргааны төвшийг сайжруулах зэрэг бодлогын давуу тал, хөгжлийн ололт амжилтын тухай ойлгон сурвалжилаа. Мөн Хятадын умард хилийн бүс нутгийн иргэдийн нийгмийн хөгжил цэцэглэлт, ард түмний аз жаргалтай амьдрал жич шинэ эриний Хятадын хүний эрхийн түүхийн Өвөр Монголын бүлгийг хүмүүст мэдээлэн хүргэжээ.    
- Хүний эрхийн хамгийн эцсийн зорилго нь ардын амьжиргаан дээр тусагддаг. Хэрэв иргэдийнхээ амьжиргааг бодолцохгүй, ард түмнээсээ холдсон бодлого хэрэгжүүлбэл, бидний хичээл зүтгэл ямар ч үр дүнгүй болно. Өвөр Монгол хүний эрхийг хамгаалах талаар маш сайн ажиллаж байна. Үүнийг бидний нүдээрээ үзсэн орон нутгийн хөгжил болон уулзаж ярилцсан хүн бүхнээс ойлгож болно гэж Гирин Мужийн Их Сургуулийн профессор Хэ Жыпэн үдээс хойш болсон симпозиум дээр ийнхүү хэлсэн байна.
Зохиогч:
Б.АРИУХАН, Ш.ЦОГЗОЛМАА
Найруулагч:
Б.АРИУХАН
Эх сурвалж:
СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ