Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дөрөвдүгээр сарын 1-нээс хойш шахмал түлшийг 3750 төгрөгөөр борлуулж эхэлнэ

 

Засгийн газрын шийдвэрээр гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглээний шахмал түлшийг хүйтний эрч сулартал 50 хувийн хөнгөлөлттэй үнээр борлуулж байгаа. Түлшний үнэд ирэх дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл өөрчлөлт орохгүй.

Засгийн газрын тогтоолын дагуу түлшний үнийг 50 хувийн хямдралтай буюу нэг шуудайг нь 1875 төгрөгөөр борлуулж байна. Харин дөрөвдүгээр сарын 1-нээс хойш шахмал түлшийг өмнөх үнээр буюу 3750 төгрөгөөр борлуулах юм байна. "Тавантолгой түлш” ХХК өнөөдрийн байдлаар 22.1 мянган тонн шахмал түлшний нөөцтэй байгаа бөгөөд энэ нь Сар шинийн баяр өнгөртөл хүрэлцэнэ хэмээн тооцоолж байгаа аж.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ