http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баянхөндий төсөл алт олборлолтоо эхлүүлнэ


Монгол Улс 2025 оны эхний долоон сарын байдлаар 7 тонн алт худалдан авсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар буурсан үзүүлэлт юм. Энэ онд Алт-3 аяныг хэрэгжүүлж, ТЭЗҮ нь бэлэн алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж байсан ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алт-3 аяныг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан. Үүнээс шалтгаалж алтны салбарынхан хүлээлтийн байдалд байна.
Харин удахгүй олборлолтоо эхлүүлэх Баянхөндий алтны төслийг дагаж Монгол Улсын алт тушаалт нэмэгдэх хүлээлт бий боллоо. Тодруулбал, Баянхонгор аймгийн Жинст сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа "Эрдэнэ Ресурс" ХХК-ийн хөгжүүлж буй алтны өндөр агуулга бүхий Баянхөндий төсөл ирэх сараас олборлолтоо эхлүүлэхэд бэлэн болоод байгаа аж.
2025 оны I улиралд Баянхөндий алтны төслийн бүтээн байгуулалт 87 хувийн гүйцэтгэлтэй байв. Эхний есөн барилгыг улсын комисст хүлээлгэн өгч, боловсруулах үйлдвэрийн шугам хоолой, цахилгаан болон багаж тоног төхөөрөмжийн суурилуулалт хийгдэж байгаа ба 2025 оны II улиралд барилгуудыг шат дараатайгаар улсын комисст хүлээлгэх ажил хийгдсэн байна. 2025 оны III улиралд анхны алтыг олборлох төлөвлөгөөний дагуу операторуудын сургалт, хөрс хуулалтын ажлуудыг гүйцэтгэжээ.
Баянхөндий алтны төсөл нь:
  • Хүдэр боловсруулах үйлдвэрийг Баянхѳндийн ил уурхайтай зэрэгцээ барих бѳгѳѳд жилд 650,000 тонн хүдэр боловсруулна.
  • Уурхайн ашиглалтын хугацаанд 4.0 г/т дундаж агуулга бүхий нийт 4.0 сая тонн хүдрийг боловсруулна.
  • Хүдэржилт нь газрын дѳт гүнд буюу хүдрийн дийлэнх хэсэг нь газрын гадаргаас доош 100 метрийн гүнд байна.
  • 2023 оны ТЭЗҮ-д овоолгын хүдрийн материалыг боловсруулахдаа уламжлалт буюу бутлан, тээрэмдэж, баяжуулан, нүүрстэй уусгах технологиор алтыг ялгаж авахаар тѳлѳвлѳсѳн.
  • Боловсруулах мѳчлѳг нь усны нѳхѳн сэргээлтийг хамгийн ѳндѳр түвшинд байлгах, усгүйжүүлэх үйл явцыг хамгийн үр дүнтэй буюу хаягдлын чийгшлийг 15%-д байлгах, химийн болон урвалжийн хэмжээг бууруулж, байгаль орчны нѳлѳѳллийг хамгийн бага түвшинд байлгахаар төлөвлөсөн.
  • Тѳслийн хугацаанд металл авалт 93 хувь байх бѳгѳѳд Баянхөндий ордоос нийт 476,000 унц алт үйлдвэрлэнэ.
Монгол Улсад оруулах татварын өгөөж нь ААНОАТ, АМНАТ болон бусад татвар хураамжаас нийт 103 сая ам.доллар төвлөрүүлж, төсөл хэрэгжих хугацаанд Баянхонгор аймагт 400 гаруй ажлын байр бий болгосон гэх тооцоо бий.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ