Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Наран сум хүнсний эрхийн бичгийн үйлчилгээгүй сум боллоо


Хүнс тэжээлийн дэмжлэг буюу хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнээс өнгөрсөн онд 264 иргэн өөрийн хүсэлтээр татгалзжээ. Үүнд Наран сумын 15 өрхийн 59 иргэн багтсан бөгөөд тэд тус үйлчилгээнээс татгалзснаар Наран сум Сүхбаатар аймагтаа хүнсний эрхийн бичгийн үйлчилгээгүй анхны сум боллоо.
Сумын ЗДТГ-аас хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авдаг байсан хоёр өрх нийгмийн асуудлыг шийдвэрлэж, 37 иргэнийг сургалтад, зургаан өрхийн 14 иргэнийг төсөл хөтөлбөрт хамруулсан бол нийт 31 иргэнийг түр болон байнгын ажлын байраар хангаж, халамжаас хөдөлмөрт зорилтыг амжилттай хэрэгжүүлснээр дээрх болзлыг хангажээ. Харин 2022 онд Сүхбаатар аймгийн 676 өрхийн 3078 иргэн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг үргэлжлүүлэн авах аж. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ