Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Цэцэг сум хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авдаггүй Ховд аймгийн анхны сум боллоо


Ховд аймгийн Цэцэг сум “Халамжаас-Хөдөлмөрт” бодлогыг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлж, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнээс татгалзсан хөдөлмөрч иргэдтэй сум болжээ.
Ховд аймгийн хэмжээнд нийгмийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай 1200 гаруй өрх хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг. Үүнээс Цэцэг сумын тухайд хамгийн сүүлд 13 өрххүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авч байсан юм. 
Орон нутгийн зүгээс эдгээр айл өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, иргэдийг байнгын ажлын байраар хангажээ. Ингэснээр Цэцэг сум хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авдаггүй Ховд аймгийн анхны сум болсон гэж өнөөдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас мэдээллээ.   


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ