Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Дэлгэрэх” зочид буудлын урд талд Уаз фургон автомашин шатжээ. Дуудлагын дагуу тус газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашин техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллаж унтраасан байна. Шалтгаан нөхцөлийг тодруулахад, машинаа асаахаар галлаж байгаад гал алдсанаас болсон байна. Иймд автомашин техник асааж ажиллуулах, гэрийн галлагаа хийх зэрэгт сонор сэрэмжтэй байж, аюулгүй байдлыг бүрэн хангахыг анхааруулж байна. Иргэн та анхаарал болгоомжоо нэмэгдүүлж, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирохгүй байхыг Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.