Ирэх онд Өвөрхангай аймагтулсын төсвийн хөрөнгө оруулалтаар54 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Үүнээс 22 нь энэ онд эхлүүлсэн барилга байгууламж, төслийн ажил бол 32 нь 2022 онд эхлүүлэх ажил юм. Тухайлбал, Арвайхээр суманд гэр хорооллыг цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбох, Арвайхээр, Хархорин сумын төвд авто замын шинэчлэл, өргөтгөл хийх, Арвайхээрт 250 хүний суудалтай спорт заалны барилга, 350 хүүхдийн сургуулийн барилгын өргөтгөл, 150 ортой цэцэрлэг барих гэхчлэн томоохон бүтээн байгуулалтуудыг өрнүүлэх юм. Мөн Бат-Өлзий, Гучин-Ус, Сант суманд 15 ортой эмнэлгийн барилга, Төгрөг, Хайрхандулаан суманд Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийг барих ба Арвайхээрт хуучин орон сууцуудыг дахин төлөвлөлтөд оруулах аж.