Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвдтаван тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй“Сумын төвийн шинэчлэл” төслийг 2022 онд хэрэгжүүлнэ.
Төслийн хүрээнд сумын төвийгцэвэр, бохирын систем, инженерийн шугам сүлжээнд холбож, 7 мянга орчим иргэний ая тухтай ажиллаж, амьдрах орчныг бүрдүүлэх юм.
Мөн ирэх онд тус суманд320 хүүхдийн суудал бүхий спорт заалтай сургуулийн барилга,400 хүний суудалтай Соёлын төв,Цаг уурын барилгыг барих ба энэ жил эхлүүлсэннэг тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн барилгыг гүйцээж ашиглалтад оруулах аж. ТүүнчлэнБат-Өлзий - Хужирт чиглэлийн 49.2 км хатуу хучилттай авто замынажлыг долоон гүүрний байгууламжийн хамт барихаар 2022 оны улсын төсөвт тусгажээ.