Замын-Үүд сумын Онцгой комиссын 48 дугаар хуралдаанаар худалдаа үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг 2021 оны 11 дүгээр сарын 1-нээс эхлэн хэвийн горимд шилжүүлэх шийдвэр гаргажээ.
Эл шийдвэрийн дагуу тус сумын худалдаа үйлчилгээний байгууллагууд 22:00 цаг хүртэл ажиллах юм. Харин коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлахыг хувийн хэвшлийнхэнд үүрэг болгосон аж.