Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрэгжүүлж буй зарим хязгаарлалтуудыг сулруулах талаар мэргэжлийн байгууллагууд судалж байна. Хувийн хэвшил, аж ахуй нэгжүүдэд төрөөс шалгалт нэрийдлээр ажилд нь саад учруулахгүй байх чиглэлийг УОК-ын дарга, Шадар сайд мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгосон. Аж ахуй нэгжүүдийн ажиллаж буй цагийн хуваарийг 22 цаг хүртэл ажиллаж байгааг 24 цаг хүртэл буюу 00 цаг хүртэл сунгах, зарим үйлчилгээний газруудыг нээх талаар холбогдох газрууд ажиллаж байна.