Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 138 иргэнд түргэвчилсэн,48 иргэний хамрын арчдасын сорьцод ПГУ, нийт 186 иргэнд шинжилгээ хийхэд коронавирусний халдварын 77 тохиолдол шинээр батлагдав.
Үүнээс Алтай суманд 6, Баяннуурт 3, Бугатад 7, Булганд 2, Буянтад 6, Ногооннуурт 11, Толбод 2, Улаанхус сум, Цагууннуур тосгонд тус бүр 1, Өлгийд 38 иргэнээс халдвар илэрч, тус аймагт бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 8397 боллоо.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 7605 иргэн эдгэрч эмнэлгээс (сүүлийн 24 цагт 73) гарсан. Одоо аймгийн Ковидын эмнэлэгт 116, Сансар эмнэлэгт 21, сумдын Эрүүл мэндийн төвүүдэд 50, гэртээ 597 иргэн эмчлүүлж байна.
Эмчилгээ хийлгэж байгаа 784 иргэнээс 672 хүний биеийн байдал хөнгөн, 95 иргэнийх хүндэвтэр, 17 иргэнийх хүнд байгаа ажээ.