Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Коронавирусний халдварын 64 тохиолдол шинээр батлагдав

Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 215 иргэнд түргэвчилсэн, 26 иргэний хамрын арчдасын сорьцод ПГУ, нийт 241 иргэнд шинжилгээ хийхэд ковид-19 халдварын 64 тохиолдол шинээр батлагдав. 

Тодруулж хэлбэл, Алтай суманд 2, Алтанцөгц суманд 1, Баяннуурт 2, Бугатад 2, Булганд 10, Буянтад 2, Дэлүүнд 4, Ногооннуурт 1, Сагсайд 3, Толбод 1, Улаанхус суманд 1, Хотгор багт 2, Өлгий суманд 33 иргэнээс халдвар илэрч, тус аймагт нийт бүртгэгдсэн тохиолдол 7893 боллоо.

Үүнээс 7023 иргэн эдгэрч эмнэлгээс (сүүлийн 24 цагт 40) гарсан. Одоо аймгийн Ковидын эмнэлэгт 124 иргэн,  Сансар эмнэлэгт 26, сумдын Эрүүл мэндийн төвүүдэд 33, гэртээ 679 иргэн эмчлүүлж байна.

Эмчилгээ хийлгэж байгаа 862 иргэнээс 747 иргэний биеийн байдал хөнгөн, хүндэвтэр 93, хүнд 19, 3 иргэний биеийн байдал маш хүнд байгаа ажээ. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ