Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн байгууллагууд сүүлийн 24 цагт 445 хүнд хурдавчилсан шинжилгээ, Нэгдсэн эмнэлэгт 44 иргэний хамрын арчдасын сорьцод ПГУ, нийт 489 иргэнд шинжилгээ хийхэд коронавирусний халдварын 211 тохиолдол шинээр батлагджээ.
Үүнээс Баяннуур суманд 8, Бугат суманд 5, Булган суманд 6, Дэлүүн суманд 9, Сагсай суманд 5, Толбо суманд 5, Улаанхус суманд 6, Цэнгэл суманд 4, Цагааннуур тосгонд 2, Өлгий суманд 161 иргэнээс тус тус халдвар илэрчээ.
Тус аймагт батлагдсан нийт тохиолдлын тоо 5591 /зөөвөрлөгдсөн халдвар 114, дотоод халдвар 5477/ болж байна. Мөн аймгийн хэмжээнд 576 голомт байгаа.
Батлагдсан нийт тохиолдлоос 3496 иргэн эдгэрч эмнэлгээс /сүүлийн 231/ гарсан. Одоо аймгийн Ковидын эмнэлэгт 111 иргэн, Нэгдсэн эмнэлгийн мэдрэл, чих хамар хоолойн тасагт 60, Сансар эмнэлэгт 36, Пазылет төрийн бус байгууллагын байранд 51, сумуудын эрүүл мэндийн төвүүдэд 86, гэрийн эмчилгээнд 1744, нийтдээ 2088 иргэн эмчлэгдэж байгаа аж.
Эмчилгээ хийлгэж байгаа 2088 иргэнээс 1855 иргэний биеийн байдал хөнгөн, 177 иргэний биеийн байдал хүндэвтэр, 48 иргэний биеийн байдал хүнд, 8 иргэний биеийн байдал маш хүнд байна.