Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ковидын эмнэлэгт эмчлүүлж байсан дахин 1 иргэн нас барав



Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн байгууллагууд сүүлийн 24 цагт 552 хүнд хурдавчилсан шинжилгээ, 27 иргэний хамрын арчдасын сорьцод ПГУ, нийт 579 иргэнд шинжилгээ хийхэд 239 иргэнээс коронавирусний халдвар илэрлээ.
Өнөөдрийн байдлаар тус аймагт нийт батлагдсан тохиолдлын тоо 4778 болж байна. Шинээр батлагдсан тохиолдлыг задалж үзэхэд, Алтай суманд 1 иргэн, Баяннуур суманд 4, Бугат суманд 6, Булган суманд 1, Ногооннуур суманд 1, Сагсай суманд 1, Толбо суманд 6, Цэнгэл суманд 5, Цагааннуур тосгонд 1, Өлгий суманд 213 иргэн тус тус халдвар илэрсэн байна.
Мөн аймгийн Ковидын эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан 1 иргэн нас барж, нийт нас баралтын тоо 7 болж байна.
Одоо аймгийн Ковидын эмнэлэгт 113 иргэн, Нэгдсэн эмнэлгийн мэдрэл, чих хамар хоолойн тасагт 60 иргэн, Сансар эмнэлгийн байранд 41 иргэн, Пазылет төрийн бус байгууллагын байранд 54 иргэн, сумуудын эрүүл мэндийн төвүүдэд 77, гэрийн эмчилгээнд 1544, нийтдээ эмчлэгдэж байгаа 1889 иргэн байгаа ажээ.  
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ