Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

442 иргэнийг шинжилгээнд хамруулахад 150-иас нь халдвар илрэв



Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт тандалтын журмаар, ойрын хавьтлын 442 иргэнийг  түргэвчилсэн болон ПГУ шинжилгээнд хамруулахад 150 хүнээс коронавирусний халдвар илэрсэн байна.

Ийнхүү тус аймагт батлагдсан нийт тохиолдлын тоо 2358 болов. Шинээр бүртгэгдсэн 150 тохиолдлын 126 нь аймгийн төвөөс илэрчээ. Харин Бугат, Булган сумуудад тус бүр 3, Ногооннуурт 4, Толбод 2, Улаанхуст 1, Цэнгэл суманд 11 иргэн халдвар авсан нь батлагджээ.
Нийт батлагдсан тохиолдлоос 1165 иргэн эдгэрсэн. Одоо аймгийн Ковидын эмнэлэг, Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасаг, сумуудын ЭМТ-үүд, Пазылет дотуур байр болон гэртээ 1189 иргэн эмчлүүлж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ