Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баян-Өлгий аймагт коронавирусний халдварын 14 тохиолдол шинээр батлагдлаа



Баян-Өлгий аймгийн Молекул, биологийн лабораторид өнгөрсөн 24 цагт гэрийн ажиглалтад байгаа болон тандалтаар 35 иргэнийг, ойрын хавьтлын 164 хүнийг тус тус ПГУ-ын шинжилгээнд хамруулжээ. Үүнээс 14 иргэн коронавирусний халдвартай болох нь батлагдсан байна.

Ийнхүү тус аймагт батлагдсан нийт тохиолдлын тоо 153 /62 нь зөөвөрлөгдсөн, 91 нь дотоодын халдвар/ болов.

Батлагдсан тохиолдлын 9 нь Өлгий суманд, 4 нь Булган сумаас илэрсэн ба бүгд өмнө нь батлагдсан голомтуудын ойрын харьцагчид аж. Харин Эрдэнэт хотоос зөөвөрлөгдөн ирсэн 1 тохиолдол байгаа. Үүнийг «MJS tower» зочид буудалд байлгаж байна.

Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдлын 52 нь эдгэрч эмнэлгээс гарчээ. Одоо аймгийн Нэгдсэн эмнэлэгт 45 /12 хүүхэд/, Булган сумын ЭМТ-д 8, Ногооннуурт 3, Улаанхуст 2, Цэнгэлд 5, нийт 18 /хүүхэд 4/ тус тус эмчлүүлж байгаа.

Харин Өлгий суманд 34, Бугат суманд 1, Сагсайд 1, Дэлүүн сумын дотуур байранд 2 иргэн тус тус гэртээ эмчлүүлж байна. Тэдний дотор 17 хүүхэд бий.

Эмчлүүлж байгаа иргэдийн  дунд биеийн байдал нь маш хүнд 1, хүнд 1, хүндэвтэр 6 хүн байгаа бөгөөд үлдсэн 93 нь хөнгөн гэсэн оноштой ажээ. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ