Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Халдварын 97 тохиолдол шинээр батлагдав

Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 227 хүнд түргэвчилсэн, 47 иргэний хамрын арчдасын сорьцод ПГУ, нийт 274 иргэнд шинжилгээ хийхэд коронавирусний халдварын 97 тохиолдол шинээр батлагджээ.

Үүнээс Алтай суманд 9, Баяннуурт 7, Бугатад 3, Булганд 9, Буянтад 1, Дэлүүнд 6, Ногооннуурт 6, Толбод 2, Улаанхус суманд 6, Өлгий суманд 48 иргэнээс тус тус халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 7750 болов.

Өнөөдрийн байдлаар 6892 иргэн эдгэрч эмнэлгээс (сүүлийн 24 цагт 99) гарсан. Одоо аймгийн Ковидын эмнэлэгт 119, Сансар эмнэлэгт 22, сумдын эрүүл мэндийн төвүүдэд 41, гэртээ 669 иргэн эмчлүүлж байна.  

Эмчилгээ хийлгэж байгаа 851 иргэнээс 739 хүний биеийн байдал хөнгөн, хүндэвтэр 99, 11 иргэнийх хүнд, 2 иргэний биеийн байдал маш хүнд байгаа ажээ. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ