Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 172 хүнд түргэвчилсэн, 49 иргэний хамрын арчдасын сорьцод ПГУ, нийт 221 иргэнд шинжилгээ хийхэд коронавирусний халдварын 87 тохиолдол шинээр батлагдлаа.
Үүнээс Алтай суманд 5, Алтанцөгцөд 1, Баяннуурт 3, Бугатад 6, Булганд 8, Буянтад 2, Дэлүүнд 4, Толбод 8, Улаанхуст 3, Цагааннуурт 2, Өлгийд 45 иргэнээс халдвар илэрч, тус аймагт нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 7980 боллоо.
Өнөөдрийн байдлаар 7099 иргэн эдгэрч эмнэлгээс (сүүлийн 24 цагт 76) гарсан. Одоо аймгийн Ковидын эмнэлэгт 110, Сансар эмнэлэгт 25, сумдын Эрүүл мэндийн төвүүдэд 43, гэртээ 695 иргэн эмчлүүлж байна.
Эмчилгээ хийлгэж байгаа 873 иргэнээс 772 иргэний биеийн байдал хөнгөн, 80 иргэнийх хүндэвтэр, 17 иргэнийх хүнд, 4 иргэнийх маш хүнд байгаа ажээ.