Сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 51 тохиолдол илэрсэн бол халдвар авсан 59 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Аймгийн хэмжээнд анх халдвар илэрсэн 3 дугаар сарын 22-ны өдрөөс хойш нийт 4051 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэдгээрээс 3588 нь эдгэрч, одоогийн байдлаар 335 хүн хэвтэн эмчлүүлж байна. Халдварын тохиолдлоос нас баралт 15 байгаа аж.
Аймгийн хэмжээнд 19 сумаас хамгийн их буюу Арвайхээрт 1874, Хархоринд 481, Хужиртад 287, Бат-Өлзийд 230, Баян-Өндөрт 180 тохиолдол бүртггэдсэн бөгөөд бүх суманд халдвар тархаад байна. Өнөөдрийн байдлаар вакцинжуулалтын I тунд 84446, II тунд 78880 иргэн хамрагдаад байна. Нас барсан иргэдийн 6 нь вакцинд хамрагдсан бол 9 нь хамрагдаагүй байжээ.