Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ЭМЯ: 1243 тохиолдол илэрч, 7 хүн нас баржээ

 
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1243 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын тохиолдлын тоо 160.344 болоод байна. Улаанбаатар хотын хэмжээнд 511 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 732 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас долоон хүн нас барж, нийт нас баралтын тоо 796 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 6552
-Хүндэвтэр 2803
-Хүнд 944
-Нэн хүнд 178 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 10.835 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 2100 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хэвтэн эмчлүүлж буй 10.477 иргэн байна. Үүний 424 нь жирэмсэн, 1748 хүүхэд байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ