Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Завханд халдварын тохиолдол буурч байна

Тус аймагт сүүлийн 24 цагт 73 иргэнд PCR шинжилгээ хийснээс Тосонцэнгэл суманд нэг иргэн коронавирусний халдвар авсан байна.
-Өнөөдрийн байдлаар тус аймагт нийт 6814PCR шинжилгээ, түргэвчилсэн 9861 шинжилгээг хийжээ. Аймгийн хэмжээнд батлагдсан 74 иргэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн байна.
Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын бүрэн тунд 4762 хүн, эхний тунд 38410 хүн хамрагдаад байна. Тус аймагт коронавирусний халдвар авч батлагдсан нийт 487 хүнээс 399 нь эдгэрчээ. Харин сүүлийн 24 цагийн байдлаар 9 иргэн эдгэрч эмнэлгээс гараад байна. Гэрийн тусгаарлалтад 1731, тусгаарлах байранд 14 иргэн байгаа. Сүүлийн өдрүүдэд тус аймагт батлагдсан халдварын тохиолдол буурч байгаа нь сайшаалтай. Гэсэн хэдий ч иргэд маань хүн хоорондын зайгаа барьж амны хаалт зүүх, гарын ариун цэврийг сайн сахихыг зөвлөж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ