Өмнөговь аймгийн Булган сумын Булган багийн нутагт иргэн Б тогтоол усанд унаж живсэн тухай дуудлага наймдугаар сарын 02-ны өдөр бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 95 км замыг туулан очиход Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат 19 настай эрэгтэй Б-ын цогцсыг тогтоол усны баруун хойд эргээс гурав метр, дөрвөн метрийн гүнээс гаргаж, тус аймаг дахь Цагдаагийн газрын ахлах мөрдөгчид шилжүүлж өгсөн байна.