Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Б.Отгонтөгс жилд 30-50 тонн ургац хураан авдаг



Ховд аймгаас гурван тариаланч энэ жил “Улсын аварга тариаланч” цол хүртсэн. Тэдний нэг бол Мянгад сумын Баянхошуу багийн тариаланч Баттогтохын Отгонтөгс юм.

Б.Отгонтөгсийн гэр бүл 25 жил газар тариалан эрхэлж, орон нутгийнхаа иргэдийг эрүүл, эко бүтээгдэхүүнээр ханган ажиллаж байна. Жил бүр 3-5 га талбайд төмс, хүнсний ногоо, тарвас, тэжээлийн ургамал тарьж, жилд дунджаар 30-50 тонн ургац хураан авдаг аж.

Цаашид Ховд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Жимс жимсгэнэ” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмрээ оруулах зорилготой ажиллаж байна гэж Улсын аварга тариаланч Б.Отгонтөгс ярив. 

Аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын баг өнгөрсөн сард түүний шагналыг албан ёсоор гардуулан өгч, баяр хүргэжээ.  

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ