Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Булган аймгийн аварга тариаланчид тодорлоо

Булган аймаг XVII жарны “ Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилд арвин ургац хураасан аварга тариаланчдаа шалгарууллаа.

“Аймгийн аварга тариаланч хамт олон”-оор Хангал сумын “Сүмийн нуга”, Бүрэгхангай сумын “Өгөөж түрүү”, Хутаг-Өндөр сумын “Хантай баян” ХХК шалгарсан байна. Мөн “Аймгийн аварга тариаланч”-аар Баян-Агт сумын “Актив агро” ХХК-ийн трактор, комбайнч Г.Батмөнх, Хутаг-Өндөр сумын “Гурван борхууд” ХХК-ийн трактор, комбайнч Б.Ганбат, “Хантай баян” ХХК-ийн трактор, конбайнч Д.Хишигбат, Тэшиг сумын “Эгийн ургац” ХХК-ийн механикжуулагч Л.Баасанбат, Хутаг-Өндөр сумын тариаланч Б.Мөнхбаяр, Хангал сумын Хялганат тосгоны тариаланч С.Түмэнбаяр, Сэлэнгэ сумын тариаланч М.Мөнхтуяа нарыг шалгаруулжээ.

Тус аймагт 2020 онд 696 өрх, 102 аж ахуй нэгж байгууллага газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж, нийтдээ 47,4 мянган га талбайгаас 47,9 мянган тонн ургац хураан авсан байна. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ