Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Халдварын улмаас дахин нэг хүн нас барлаа



Сүхбаатар сумын харьяат, 51 настай эрэгтэй коронавирусний нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Ингэснээр нас баралтын тохиолдол хоёр болж байна. Харин тус аймагт сүүлийн 24 цагт халдварын 22 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр, нийт батлагдсан тохиолдол 466 болов.

Тодуулбал, Баруун-Уртад 18, Баяндэлгэр, Халзан, Уулбаян суманд тус бүр нэг тохиолдол нэмэгджээ.

ЭМГ-аас өгч буй мэдээгээр халдварын голомт аймгийн хэмжээнд 33, Баруун-Урт суманд 24 байна. Өдөрт 20-30 тохиолдол тогтмол нэмэгдэж байгаа бөгөөд батлагдсан тохиолдлын явсан маршрутыг зарлах боломжгүй, бүхэлдээ эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс гагцхүү иргэн бүрийн үүрэг хариуцлага, ухамсар маш чухал гэдгийг хэллээ. Мөн эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулав. Учир нь халдварт өртөх хүүхдийн тоо буурахгүй хэвээр байгаа аж.

Халдварын голомт, батлагдсан тохиолдлын тоо ихсэхтэй зэрэгцэн ойрын болон дам харьцагчдын тоо ч огцом өсч байна. Тандалт судалгааны багийн тогтоосноор одоогоор ойрын 1057, дам 1312 харьцагч бий. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ