
Батлагдсан тохиолдлын ойрын болон дам харьцагчийг тогтоохоор тандалтын нэг баг ажиллаж байна. Одоогоор ойрын 367, дам 657 харьцагч байгаа аж. Шинэ тохиолдол бүртгэгдсэнээс хойш Онгон, Түмэнцогт, Мөнххаан, Баруун-Урт сумаас нийт 198 сорьцыг авч вирус судлалын лабораторид илгээжээ.
6 дугаар сарын 1-ний байдлаар АНЭ-т нийт 57 иргэн хэвтэн эмчлүүж байгаа бөгөөд хөнгөн 49, хүндэвтэр тав, хүнд гурван иргэн байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.