Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

13 хүнээс халдвар илэрчээ



Ховд аймагт нийт 383 сорьцод PCR шинжилгээ хийхэд коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 13-аар нэмэгдэж, нийт 334 боллоо. Тодруулбал, Улаанбаатар хотоос Ховд аймагт ирсэн 12 хүн, тусгаарлан ажиглах байр буюу “Бооржи” зочид буудалд байсан нэг хүнээс коронавирусний халдвар илэрсэн байна.   

Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т  зургаадугаар сарын 11-ний өдрийн байдлаар 62 хүн хэвтэн эмчлүүлж байна.  

Үүнээс нэг хүний биеийн байдал хүнд, 3 хүнийх хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. Халдвар авсан найман хүн эдгэрч, өчигдөр эмнэлгээс гарсан ба нийт эдгэрэлт 267 боллоо. 

Өнөөдөр халдвартай таван иргэнийг “Тусгаарлах эмнэлэг” рүү тээвэрлэнэ. Одоогоор Ховд аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 302, тусгаарлан ажиглах байранд 200, гэрийн тусгаарлалтад 151, гэрийн ажиглалтад 815 хүн байна.   

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ