Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Монголын телевизийн холбооноос мэдэгдэл гаргажээ

Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахал улам хүрээгээ тэлж, Монгол Улсад хатуу хөл хорио тогтоосон энэ үед өргөн нэвтрүүлгийн долоон телевиз хамтран бэлтгэсэн “Мэдээллийн урсгал” нэртэй хөтөлбөрийг өөрсдийн эфирээр өнөөдрөөс цацаж эхэлжээ.
Энэхүү нэгдсэн контентыг бэлтгэх болон нэг хөтөлбөр эфирээрээ зэрэг цацаж байгаа бүхий л үйл явц нь Монголын телевизүүдийн холбооны үйл ажиллагаатай ямар ч холбоогүй болохыг юун түрүүнд мэдэгдэж байна.

Монголын телевизүүдийн холбоо нь иргэд, олон нийтийн мэдэх эрхийг хангах, телевизүүдийн ажилтан, уран бүтээлчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнөөг хүртэл хувь телевизийн дотоод үйл ажиллагаа, тэр тусмаа нийтлэлийн бодлогод хөндлөнгөөс оролцож, нөлөөлж байсан удаагүй билээ.

Монголын телевизүүдийн холбоо нь өөрийн гишүүн телевизүүдийн цаашдын үйл ажиллагаа, нийтлэлийн бодлогод хөндлөнгөөс оролцох боломжгүйг дахин сануулахын зэрэгцээ хувь телевизүүдийн хамтарсан энэхүү хөтөлбөр нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль зэргээр баталгаажсан иргэдийн мэдэх эрхэд харшлахгүйгээр бодит мэдээллийг олон нийтэд хүргэнэ гэж найдаж буйгаа илэрхийлье.

МОНГОЛЫН ТЕЛЕВИЗҮҮДИЙН ХОЛБОО
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ