Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Монголын Залуучуудын Холбоо “Залуучуудаа сонсьё” аян өрнүүлнэ



Монголын Залуучуудын Холбоо “Залуучуудаа сонсьё” аян зарлалаа. Энэхүү аянаар залуучуудын бүсчилсэн уулзалт, хэлэлцүүлгийг хийж 4-р сарын 1-нд нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгуулна. Монголын Залуучуудын Холбоо 16-40 насны Монгол Улсын иргэдийг нэгтгэдэг 100 жилийн түүхтэй байгууллага. Залуучуудыг хөгжүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах, дуу хоолойг нь хүргэх чиглэлээр олон талт ажлуудыг зохион байгуулдаг Монголын хамгийн том байгууллагын хувьд аянаас гарсан санал, санаачлагуудыг цаашдын үйл ажиллагаандаа тусгах, холбогдох байгууллагуудад нь холбон зуучилж эерэг үр дүн авчрах зорилготой.
Иймд залуучууд өөрт тулгамдаж буй асуудлууд болон Монголын Залуучуудын Холбооны үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтээ Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Отгоны Гэрэлт-Од пэйж хаяг руу илгээх буюу Монголын Залуучуудын Холбооны төв байранд ирж санал бодлоо хуваалцахыг уриалж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ