Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хориглосон шийдвэрүүдийг зөрчсөн иргэдэд 13 сая төгрөгийн торгууль оногдуулжээ



Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газраас 2020 онд Улсын онцгой комисс, Аймгийн онцгой комиссоос гаргасан хорио цээрийн үеийндэглэмийгзөрчсөн 60 зөрчилд 74 иргэнийг холбогдуулан шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.Улмаар нийт 54 иргэнд 13 сая төгрөгийн торгууль оногдуулсан байна.

Тодруулбал,хорио цээрийн үед хөдөлгөөний хязгаарлалт зөрчсөн 24, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон аймгийн Засаг даргын захирамж зөрчсөн 11, гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулсан 11, олон нийтийг төөрөгдүүлж худал мэдээлэл тараасан нэггээднийт 47 зөрчил гаргасан 54 иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйлд зааснаар 13 сая 50 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ оногдуулсан байна.

Иймд иргэдийг эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээрийн үеийн дэглэмийг мөрдөж,хориглосон шийдвэрүүдийг зөрчихгүй байхыг Цагдаагийн газраас  анхаарууллаа. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ